“Монгол барби” Н.Оюунцэцэг “Ogi” брэндийн туфль худалдаанд гаргана
2016 оны 10 сарын 28
“Монгол барби” Н.Оюунцэцэг “Ogi” брэндийн туфль худалдаанд гаргана

Австралийн телевизэд сэтгүүлч, редактороор ажиллаж байгаад эх орондоо хэсэг хугацаанд амьдрахаар ирсэн Н.Оюунцэцэг гэх энэ бүсгүйг цахим ертөнцийнхөн “Монгол барби” хэмээн нэрлээд байна. Түүний хувьд  “Ийгл” телевизэд нэлээд хэдэн сар мэргэжлийнхээ дагуу ажилласан тэрбээр өдгөө томоохон компанийн менежерээр ажиллаж яваа юм билээ. Мөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн нэрний товчлол бүхий “Ogi” брэндийн туфлиэ олонд танилцуулж, хүсэл мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлж чадсанаа дуулгажээ.
Тодруулбал, тэрбээр "“Ogi” брэндийн анхны гуталны маань загвар ирлээ. 100 хувь могойн арьсан гутал. 6 см, 8 см, 11,5 см өндөр өсгийтэй байхаар хийлээ. Энэ 8 см-ийн өсгийтэй нь. Хүүхдээ өлгийдөж авч байгаа мэт сэтгэл догдолдог юм байна, уйлах нь ээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn
“Монгол барби” Н.Оюунцэцэг “Ogi” брэндийн туфль худалдаанд гаргана
“Монгол барби” Н.Оюунцэцэг “Ogi” брэндийн туфль худалдаанд гаргана
“Монгол барби” Н.Оюунцэцэг “Ogi” брэндийн туфль худалдаанд гаргана
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ