Арслангууд завгүй өдрийг төлөвлөж оршин байгаагаа мэдэр
2016 оны 10 сарын 29
Арслангууд завгүй өдрийг төлөвлөж оршин байгаагаа мэдэр
Хонь - (3/21-4/19)
Өнөөдрийн тэргэл cap Үхрийн орд дээр байгаа нь ойр дотны харьцаа, хүч эрх мэдлийн асуудал, хамтын санхүүд анхаарлаа хандуул гэсэн үг. Та хэрэгтэй зүйлдээ анхаарлаа хандуул. Гэр оронд өнгө нэмэх үнэ бүхий эд зүйл авах, өр зээлээ төлөхөд сайн өдөр. Сэтгэл булаам хүн таны анхаарлыг татна. Түүний утастахыг хүлээж чадалгүй өөрөө түрүүлэн анхны алхам хийх байх.

Үхэр - (4/20-5/20)
Хэтэрхий их төлөвлөгөө гаргахыг битгий хичээ. Чухал зүйлээ л төлөвлө. Шинэ үсний хэв маягын талаарх сонголт, нүүрний иллэг мөн маникюр зэрэг нь дараагийн долоон хоногийн жагсаалтуудад чинь нэмэгдэх хэрэгтэй. Хэрвээ бэлэн мөнгөтэй бол амралтын өдрүүдэд эрүүл мэнд рашаан сувилалд очоорой. Зээл авахаа хойшлуул. Эсвэл кредит картныхаа хугацааг уртасгах хэрэггэй. Дараагийн цөөхөн хэдэн өдрүүдэд бодлогогүйгээр мөнгө үрэх хандлага байна.

Ихэр - (5/21-6/21)
Өөрийн нууцаа дэлгэж, хэт их зүйл ярихгүй байхыг хичээ. Та өмнөхөөсөө хэт эмзэг мэдрэмтгий болох магадлалтай. Энэ үе бол бясалгал хийхэд их тохиромжтой үе бөгөөд өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгож, юу хүсэж мөрөөддөгөө олж мэдэх болно. Нууц байсан асуудлууд ил гарах болно. Хэрвээ хамтрагч тань амиа бодвол та ч гэсэн түүнээс сэмхэн холдож өөрийнхөө ажлаа хийж дуусга. Хэрвээ бие тань таагүй байвал амралтаа аваарай.

Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр гэр бүл, байр сууцны тал дээр илүү тайван дөлгөөн уур амьсгал зонхилж эв эе авчирна. Хамаатнууд юм уу хайртай хүмүүстэйгээ эвлэрэхийг хүсч байвал санаачлага гаргавал амжилттай байх болно. Ирж буй 2-3 өдөр хууран мэхлэлт гарах учир болгоомжтой бай. Буруу ойлголцол гарч болзошгүй. Сэтгэлийн хөдөлгөөн өндөр байгаа тул ярвигтай асуудлаас зайлсхий.

Арслан - (7/23-8/22)
Өөрийгөө илэрхийлэх зоригийг энэ өдөр танд бэлэглэжээ. Таны өдөр тутмын амьдралд тоглоом тоглох, олонтой нийлэх, хайр дурлалд цаг зав гаргах нь тун чухал. Бусдын зовлонг ойлгодог нэгэн тул хайртай хүмүүстээ өөрийнхөө сэтгэлийг илэрхийлээд үзээрэй. Хайр дурлалын холбоо таньд өөр шинэ зүйл бодогдуулна. Завгүй өдрийг төлөвлөж оршин байгаагаа мэдэр.

Охин - (8/23-9/22)
Өөртөө хэт итгэлтэй байж, аливаад хэтрүүлэгтэй хандахгүй байхыг зөвлөе. Таны эд хөрөнгө, мөнгө санхүүгийн асуудалд од эрхэс эерэгээр нөлөөлөх болно. Бусдын нүд хуурах хэрэггүй. Хэрэв танд таалагдахгүй байгаа бол гэртээ шинэ тавилга тавьж, шинэ хувцас худалдаж авч, үнэтэй гоёл чимэглэл худалдаж авах хэрэггүй. Өөртөө байгаа зүйлээ үнэлж сур. Өөрийнхөө хүч чадалд найд.

Жинлүүр - (9/23-10/22)
Харилцаа холбоонд ээлтэй өдөр болно. Бусадтай харьцахдаа хүлээцтэй, тэвчээртэй байж чадна. Олон шинэ хүнтэй танилцаж, гадуур аялан олон хөршүүдтэй болно. Оюуны чадавх нэмэгдэж, сурч боловсроход таатай. Жолоо барьж байхдаа утсаа унтраа, анхаарал сарнихаас болгоомжил. Өдрийн ажил нь цагийн хуваарийн дагуу байх ч өнөөдөр урьдынхаасаа илүү шинэлэг байна. Уйтгар гунигаас зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр хүчтэй байж сөрөг энергийг холдуулж чадна.

Хилэнц - (10/23-11/21)
Сансар огторгуйгаар дүүрэн од эрхэсийн энерги таны замыг гэрэлтүүлэх болно. Ухаалаг Буд гараг шөнийн турш таны хувийн мөнгө, эд хөрөнгийг илтгэдэг нарны 2-р гэр болох Нумын орд руу хөдөлсөн. Ирэх гурван долоо хоногийн турш их мөнгө авч ирэх ашигтай, бас аз туршсан наймаа хийх бололтой. Тэргэл cap өнөөдөр Үхрийн орд болох харилцаа холбоог тань илтгэдэг 7-р гэрийг тань дайран өнгөрнө.

Нум - (11/22-12/21)
Таны ажил хэрэгч байдал, бэрхшээлээс гарах гарцыг өөр өнцгөөс олж харан шийдвэрлэх чадвар, нарийн тооцоотой зан тань ажил хэрэг амжилттай явагдахад эерэгээр нөлөөлнө. Хэдийгээр сохор болзоо тань амжилттай болж байгаа юм шиг боловч, энэ нь хожмын нэгэн өдөр тийм ч сайхан санаа биш байсныг мэднэ.

Матар - (12/22-1/19)
Гараг эрхсийн хурц үйлдэл оюун ухааныг илүү хурцлана. Анхааралтай байж сэтгэл хөдлөл, мэдрэмжээ өндөрт байлга. Та сүй тавьснаа тэмдэглэж, хуримын төлөвлөгөө боловсруулна. Таны нэмэрлэсэн урам зориг, төсөөллийн үр дүнд урлагын ажлын үйл явц гайхаптай болно. Жирэмсэн болон амаржих гэж байгаа хүмүүс гэр орондоо бай, хүүхэд төрөх цаг үе тун ойртож байна.

Бумба - (1/20-2/18)
Сүүлийн хоёр долоо хоногийн туршид ихэнх Хумх зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөсөн. Тиймээс өнөөдөр гэр бүл, найз нөхдөө нэгдүгээрт тавь. Ажилдаа болоод хувийн амьдралдаа зарцуулах эрч хүчээ тэнцүүлэх нь дээр. Мөрөөдлийн байшингаа барих газар худалдаж авсан ч болно. Шийдвэр гаргахаасаа өмнө бүх хүмүүстэй ярилцсан эсэхээ шалга.

Загас - (2/19-3/20)
Өнөөдөр ч мөн хоёрдмол шинжийг агуулсан өдөр байна. Бүтэн cap таны харилцаа холбоо, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэлийг тань илтгэдэг Үхрийн ордыг хөндлөн гарна. Ярихаасаа өмнө сайн бод, мөн хэн нэгнээс өрөвдөх сэтгэлгүй үг сонсох хэрэггүй. Хамаатан садан эсвэл хадмуудтайгаа цагийг өнгөрүүлж байхад хэрүүл маргаан гарч мэднэ. Хайрын тань сайн сайхан байдал Загаснуудын хувьд шинэ зүйл биш ч одоо энэ хандлага тань өсөх тул хэт мэдрэмтгий болохоосоо болгоомжлох хэрэгтэй.  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ