Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна
2016 оны 10 сарын 29
Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ойрын хоногуудад хүйтний эрч чангархыг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи  хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ