Л.Халтарыг сонгохын учир
2012 оны 6 сарын 23
Л.Халтарыг сонгохын учир
Ургийн овог: Олхонууд
Овог, нэр: Лувсангийн Халтар
Үндсэн захиргаа: Ховд  аймгийн Дарви сум
Боловсрол: Дээд
Мэргэжил: Тээвэр зохион байгуулал­тын инженер, Бизнесийн  удирдлага
Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны доктор, МУ-ын зөвлөх инженер, ШУТИС-ийн “Хүндэт профессор”
Сонгуульт ажил: Монголын Үндэс­ний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч, Монголын цанын холбооны дэд ерөн­хийлөгч, МҮХАҮТ-ын худалдааг хөнгөв­чилөх зөвлөлийн дарга, УБТЗ-ын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн дарга
Хэлний мэдлэг:Орос, англи
Шагнал: “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, ОХУ-ын “Найрамдал” одон бусад ойн медалиуд, ТББ-ын болон салбарын дээд шагналууд
Хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдал:  УБТЗ-ын Удирдах газарт талбайн цэвэрлэгч,  Худалдааны баазад  ачигч
Одоо эрхэлж буй албан тушаал:  УБТЗ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга
Баримталдаг зарчим: Аливаад шударга, голч түвшин хандаж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх чанар.
Хэлэх дуртай үг: Санаа зөв бол заяа зөв
Хүндэлдэг хүн:  Аав, ээж хоёр
Хобби: Спорт
Ширээний ном: Сингапурын ерөнхий сайд Ли Куан Ю-гийн ”Буурай орноос бусдын манлайд” ном
Сонсох дуртай дуу, хөгжим:  Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр  ууланд” симфони, Ч.Сангидоржийн “Зулай цагаан Алтай” дуу
Чөлөөт цаг гарвал: Гэр бүлийнхэнтэйгээ байгалийн сайханд аялах дуртай

Лувсангийн ХАЛТАРЫГ сонгохын учир

Р.Раш: УИХ-ын гишүүн, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин
-Манай Л.Халтар төмөр замчны мэргэжлийг хар бороос нь эхэлсэн  “ясны төмөр замчин”. Түүний нуруун дээр ямар ч ачаа үүрүүлсэн даах чадвар бий. Сүүлийн үед төмөр замын нийгмийн асуудлыг хариуцаж, овоо зүтгэж байгаа нь харагдаад байна. Улаанбаатарт, шугам замд сүрхий сайхан барилгууд баригдаж, хэдэн бор замчид маань шинэ сууцны түлхүүр гардан, магнай нь тэнийж байгаад би бас баярлаж байгаа. Төмөр замын Төв  эмнэлэг гэхэд л Солонгос улстай холбоо харьцаа тогтоож, шинэ тоног төхөөрөмж суурилуулан, сүрхий  чадвартай  болсон байна билээ. Өртөө, зөрлөгүүдэд иж бүрэн спортын талбай байгуулагдаж байгаа гэсэн. Түүний санаачилж, хэрэгжүүлсэн ажлууд дотор интернэтжүүлэх  хөтөлбөр гээд  улсын хэмжээнд авчихаар дориун юм бий. Ингээд бодохоор, Л.Халтар шиг хүний дуу хоолой   НИТХ-д төдийгүй төр засагт ч сонсогдож байх ёстой гэж би мунхаглаж байна.

Т.Очирхүү: УБТЗ-ын дарга, МУ-ын гавьяат эдийн засагч
-УБТЗ компаний засаглалыг хэрэгжүүлж буй энэ үед  төр засаг, орон нутгийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудтай  хамтран ажиллах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Замын захиргаанаас төмөр замчдын нийгмийн асуудлыг эдийн засаг, эрх зүйн шинэ орчинд  нийцүүлэн шийдвэрлэх зорилго бүхий хэд хэдэн томоохон хөтөлбөр боловсруулж, амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Үүнийг Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Л.Халтар гардан зохион байгуулж байгаа. Ажил урагштай, төмөр замчдад хүртээмжтэй байгаа нь түүний санаачлагч, бүтээн байгуулагч чадвартай холбоотой гэж  бид үздэг. Л.Халтарыг НИТХ-д гишүүнээр сонгогдвол төмөр замчид бид л хожино.

С.Доржнамжил: МУ-ын Хөдөлмөрийн баатар, ахмад машинч-

Манай Л. Халтар жирийн ажилчнаас хөдөл­мөрийн гараагаа эхэлж, төмөр замын удирдлагын шатуудад дараалан ажилласан болохоор  ажил, амьдралын гүн бат мэдлэгтэй, жинхэнэ төмөр зам­чин хүн. Түүний бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч шуур¬хай чанар, элэгсэг дотно харьцааг ахмадууд бид залуу хүний гойд сайн чанар гэж  үнэлдэг. Би Л.Халтарыг  илүү өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвартай залуу гэж боддог шүү.


Д.Ухнаа: МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн:
-Мэргэжлийн урлагийнхан бид  төмөр замчидтай уран бүтээлийн холбоотой явдаг. Үүний зангилаан  дээр Л.Халтар дарга зогсож, олон удаагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж байлаа. Мэргэжлийн төмөр замчин гэхэд урлагт сэтгэлтэй, уран бүтээлчдэд түшигтэй, торгон мэдрэмж, шуурхай, шийдэмгий зан чанартай  залуу гэж бид үнэлдэг. Саяхан түүний санаачлагаар УБТЗ  урлаг, спортын наадам зохион байгуулагдсан гэж сонслоо. Бусад томоохон байгууллагуудад ийм хэмжээний ажил нэг их олон гараагүй байх. Л.Халтар шиг эрч, хүчтэй хүмүүс төр, засгийн бүх шатанд олуулаа ажиллавал мөн хэрэгтэй сэн.

Г.Жамъян: МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
-Л.Халтарын хийсэн ажил  бүхний нүдэнд ил, ухаалаг, ажилсаг сайн хүү. Би сонгогчийн хувьд өнөө жил НИТХ-д дэмжинэ. Дөрвөн жилийн дараа УИХ-д дэмжинэ. Та дэвшээрэй, өвгөн бичээч би дэмжинэ.Ч.Санжаадамба: МУ-ын заан-Би 19-хөн настай хөдөөний бор хүү “Замчин” спорт клубын босгоор алхаж байлаа. Тэр үеэс Л.Халтар ахын нөмөр нөөлөгт орж, заалны барилдаанд томчуудын аманд очин, бөх болох замаа эхэлсэн юм.  Л.Халтар ах спортод тэр тусмаа үндэсний бөхөд үнэн сэтгэлээсээ элэгтэй, олон залуусын зам мөрийг залсан түшигтэй хүн.
 
Ц.Энхжаргал: Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, МУ-ын гавьяат тамирчин
-Л.Халтар ах намайг их спортын замд хөтөлж оруулсан, аавын минь оронд аав болсон хүн. Удаа, дараагийн олон улсын тэмцээнд амжилт гаргахад дээлийн минь захыг мушгиж, өмөг түшиг бол­дог болохоор би ингэж хэлж байгаа юм. Тэмцээнээс медаль зүүх бүртээ би хамгийн түрүүнд Л.Халтар ахдаа очиж, баяраа хуваалцдаг даа.

Г. Мөнхбат: УБТЗ-ын МСҮТ-ийн оюутан

-Манай сургуулийг байгуулах санаачлагыг  Л.Халтар дарга гаргасан гэлцдэг юм билээ. Түүний энэ санаачлагыг төмөр зам, төмөр замчдын ирээдүйн төлөө  оруулсан  хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт гэж би  боддог юм.   Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ