Швайнштайгер хугацаанаас өмнө багаа орхиж магадгүй
2016 оны 11 сарын 11
Швайнштайгер хугацаанаас өмнө багаа орхиж магадгүй

Английн хөл бөмбөгийн “Манчестер Юнайтэд” багийн хагас хамгаалагч Бастиан Швайнштайгер гэрээнийх нь хугацаа дуусгавар болохоос өмнө багаа орхиж мэдэхээр болжээ. Германы 32 настай холбон тоглогчийн “МЮ”-тай байгуулсан гэрээ 2018 оны зун хүртэл хүчин төгөлдөр билээ. Гэрээнд зааснаар бол Швайнштайгер тэр хүртэл 18 сая евро хүртэх ёстой ч баг нь түүнд 11 саяыг өгөөд хамтын ажиллагаагаа хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход бэлэн байгаа гэнэ. Жозе Моуринью “МЮ”-д ирснээс хойш Швайнштайгер нэг ч удаа үндсэн бүрэлдэхүүнд багтаж талбай дээр гараагүй билээ. Тэрбээр залуучуудын багтай цуг бэлтгэл хийж байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ