Х.Тэргэл: Укулеле хөгжим барьсан, гавихааргүй бацаануудыг хэн ч гайхаж шагшрахгүй
2016 оны 11 сарын 14
Х.Тэргэл: Укулеле хөгжим барьсан, гавихааргүй бацаануудыг хэн ч гайхаж шагшрахгүй

Яруу найрагч Х.Тэргэл "Авьяаслаг Монголчууд" шоуны талаарх өөрийн бодлоо цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр "Дэлхийд гайхуулах монгол авьяас гэж юу юм бэ?... Уртын дуу, язгуур урлаг, уран нугаралт эдгээрийг л дэлхийн улс орон сонирхон шагшин гайхахаас бус укулеле хөгжим барьсан хоолой сүйдтэй гавихааргүй бацаануудыг хараад хэн ч гайхаж шагшрахгүй нь хатуу үнэн.
Учир нь энэ Америкаар байтугай дэлхийгээр дүүрэн захаас аваад бүр айхтар шүү. Чадалтай хоолойтой, гитартай, гитаргүй түм буман дуулах авьяастай залуус зөндөө. Уучлаарай, тиймээс манайхны иймэрхүү маягийн үзүүлбэрийг бол хүн байтугай нохой ч тоож шиншлэхгүй. "Авьяаслаг монголчууд" дотор хамаг биений шар үс арзайлган, үсэрч босож гайхан шагшмаар сүйдтэй авьяастан үнэндээ бол алга даа. Өчнөөн жил болоход Монголын урлаг Азидаа ч гарч чадахгүй байгаа биз дээ та минь ээ. Элдэв хамтлаг, өчнөөн гавьяат цол гуншинтай, СТА гэх мэтийн нөхдийг хэн ч тоохгүй биднээс өөр. Найзуудаа аль юм болгон саран дээр амьдрах юм бэ бид чинь. Хатуухан хэлэхэд бид чинь бүр газар дээрээ ч гавьтай амьдарцгааж чадахгүй байгаа шүү дээ олон улс орны хажууд. Харин биднийг дэлхийн хаана ч шагшуулан гайхуулах, урлагийн төрөл чинь уртын дуу, язгуур урлаг шүү дээ. Түүнээс өөр бусдыг яг л гайхуулж харагдаач. Хэн биднийг хараад гайхаж сүйд болохын бэ энэ маягаараа. Үнэндээ бид өөрсдөө ч гайхах юм ховорхон байхад, өрөөл бусад улс орон яаж шагшин гайхах юм бол доо" хэмээн бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ