М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо
2016 оны 11 сарын 18
М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо

Саяхан Ази тивийн аварга болсон залуу тамирчин М.Анхцэцэг Мексикийн Мериад хотноо зохиогдож байгаа хүндийг өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүүлж Дэлхийн аварга боллоо.
Тодруулбал, тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж. Тэрээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад  бага зэрэг бэртэл авсан байна. Тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ. Тэрбээр санхүү мөнгөний асуудлаас болоод дасгалжуулагчгүй явсан ч ийнхүү эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэж чадлаа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ