22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцааг арилжлаа
2016 оны 12 сарын 5
22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцааг арилжлаа

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
Үүнээс “Шарын гол” компани хамгийн өндөр буюу 6.30-иар өссөн бол “Хорин хоёрдугаар бааз” 6.28%, “Дөрвөн уул” 4.56%-иар тус тус өслөө. Мөн 3,007 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 326,276,446.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 791.00 нэгж болж 0.44%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,378,687,729,327.00 төгрөг боллоо.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ