А.Баярцэцэгийг шилдэг гуравт нэрлэв
2016 оны 12 сарын 15
А.Баярцэцэгийг шилдэг гуравт нэрлэв

66 дахь удаагийн “Miss World” тэмцээний финалын шалгаруулалтын өмнө миссүүд хэдийнэ шүүгчдээс үнэлгээгээ авсаар байна. Тэгвэл "Дэлхийн мисс"-н шилдгүүдийг "Missosology" вэбсайтаас дахин гаргажээ. "Missosology" нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, "Miss World", "Miss Earth", "Miss Universe", "Miss International" зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм.
Тус сэтгүүлийн шинэчилсэн жагсаалтаар Унгар тэргүүлж, Филиппин, Монгол гуравт бичигджээ. Түүнчлэн Чех, Доминкан, Австрали, Мексик, ОХУ, Индонези, Словакийг топ 10-т багтаасан байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ