Р.Анхням: Дүрийг тийм амархан бүтээчихдэг бол хэчнээн сайхан байхсан
2016 оны 12 сарын 21
Р.Анхням: Дүрийг тийм амархан бүтээчихдэг бол хэчнээн сайхан байхсан

Жүжигчин Р.Анхням өөрийн цахим хуудаснаа нэгэн ярилцлагаас үүдсэн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр "Хүндэлж явдаг эгч маань миний нэг ярилцлагыг шейр хийсэн байхаар нь орж уншлаа. Өөрийнхөө ярьсан яриаг таньсангүй ээ. Сүүлдээ бүүр ичээд дуустал нь ч уншиж чадсангүй ээ. Яасан ч сүржин гарчигтай юм бэ! Уг нь нэг үйл ажиллагааны үед хэдхэн үг сольсон төдий л дөө. Энэ жил хоёр кинонд дүр бүтээлээ гээд л яриулсан байх юм. Дүрийг тийм амархан бүтээчихдэг бол хэчнээн сайхан байхсан. Гэвч бүх насаараа зүтгээд ч дорвитой дүр бүтээгээгүй л байна даа гэж хэлдэг мундаг сайхан жүжигчид олон байдаг юм. Тэгсэн чинь намайг жилд хэд хэдээр нь л бүтээлгээд яриулчихаж. /ерөөлөөр болог/ Хүний яриаг яасан ч баримжаагүй санаандаа орсноороо найруулдаг юм. Ер нь ямар ч хүнтэй ярилцлага хийхдээ тэр хүнийхээ талаар наад захын мэдээлэлтэй ажил мэргэжлийнх нь талаар жаахан ч гэсэн ойлголттой баймаар. Олдсон дээр нь тав гурван үг солиод жижүүрийн хэдэн асуултаа тавиад л сүртэй гарчиг өгчихнө. Ямар нэгэн сайтын хандалтыг нэмэгдүүлж байгаа арга юм биз дээ. Тэгж шуугиуллаа ингэж дуулиан тарилаа ч гэнэ үү! Хаана ч шуугиад байгаа юм мэдэхгүй./Энэ сэтгэгдлийг жинхэнэ сэтгүүлчдэд хаяглаагүй болно/ хэмээн бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Р.Анхням: Дүрийг тийм амархан бүтээчихдэг бол хэчнээн сайхан байхсан
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ