Арда Туранд 50 сая евро санал болгожээ
2016 оны 12 сарын 27
Арда Туранд 50 сая евро санал болгожээ

Испанийн "Барселона" клубын хагас хамгаалагч Арда Туран Хятадын "Гуанжоу Эвергранд Таобао" гэдэг багт шилжин тоглож магадгүй талаар "90min" цахим хуудсанд бичжээ.
Туркийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч 29 настай тэрбээр Хятадын клубт гурван жил тоглохдоо 50 сая еврогийн цалин авах бололтой.
Дээрх цахим хуудсанд бичсэнээр, Хятадын клуб өнгөрсөн зун Туранд ийм санал тавьсан байна.
Арда Тураны хувьд “Барселона” багт 2015 оноос тоглож байгаа юм. Энэ улиралд тэрбээр 19 тоглолтод оролцохдоо 19 гоол оруулж, 7 оновчтой дамжуулалт хийсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ