Н.Мишээлт ”Манжуурын” мисс тэмцээний ялагч болжээ
2017 оны 1 сарын 10
 Н.Мишээлт ”Манжуурын” мисс тэмцээний ялагч болжээ

БНХАУ-ын Манжуур хотод 2016 оны 12 дугаар сарын 23-25-нд "Манжуурын мисс" тэмцээн боллоо. Энэ удаа ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй "Манжуурын мисс" тэмцээнд өрсөлдлөө.
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд загвар өмсөгч Луо Бин, Дэлхийн мисс тэмцээний оролцогч Гуо Вэй, дизайнер Тан Шуан-Ар, олон улсын миссийн тэмцээний Оросын талын зохион байгуулагч Майера Золото, Монгол улсын өндөр зэрэглэлийн шүүгч Б.Шүрэнчимэг, Хөх хотын аялал жуулчлалын групп, Хятад, Орос, Монголын соёлын компанийн ерөнхий захирал Жан Тун нар ажиллажээ. Байгууллагын нэрэмжит шагнал, фото мисс, бикини мисс, шилдэг үндэсний хувцасны үзүүлбэр, авьяаслаг мисс, спортлог мисс, олны таашаалд нийцсэн мисс зэрэг долоон номинацид тодруулан шагнасан энэ тэмцээнд Монголын сайхан бүсгүй Н.Мишээлт түрүүлж “Цасангоо” номинацын эзэн болж, 80 мянган юанийн шагнал гарджээ.
Эх сурвалж http://www.info.mn
 Н.Мишээлт ”Манжуурын” мисс тэмцээний ялагч болжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ