Кэйт Мосс өөрт нь ирсэн захидалд 23 жилийн дараа хариу өгөв
2017 оны 1 сарын 10
Кэйт Мосс өөрт нь ирсэн захидалд 23 жилийн дараа хариу өгөв

1994 онд супермодель Кэйт Мосс дэлхийн хамгийн нэртэй, өндөр үнэтэй загвар өмсөгчдийн нэг байсан билээ. Тиймээс дэлхийн сая сая хүмүүс Мосстой харьцаа тогтоохыг эрмэлзэж байсанд гайхах зүйл үгүй юм. Тэд Кэйтэд захидал бичихдээ хайр сэтгэлээ илэрхийлж, түүнийг бахдаж, гарын үсгээ өгөхийг хүсдэг байв. Тэгвэл Кэйт Мосс 23 жилийн тэртээ хүлээж авсан нэгэн захидалд хариу өгчээ. Инстаграм дахь өөрийн хуудсан дээр 42 настай Мосс 20 гаруй жилийн тэртээ хүлээж авсан захидлынхаа гэрэл зургийг нийтлээд, захидлын эзэнд өөрийн гарын үсэгтэй намтар номоо илгээхдээ дэндүү удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчсөн аж.
Эх сурвалж http://www.info.mn
Кэйт Мосс өөрт нь ирсэн захидалд 23 жилийн дараа хариу өгөв
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ