“Болор цом-2017” энэ сарын 28-нд болно
2017 оны 1 сарын 10
“Болор цом-2017” энэ сарын 28-нд болно

Яруу найргийн “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагийн яруу найргийн наадмыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналат яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсний 70 жилийн ойтой давхцан буй “Болор цом” наадмын буухиа хэдийнэ эхэлжээ. Буухианд оролцож шалгарсан 30-32 найрагч тун удахгүй Дорнод нутгийг зорино. Тэд нэгдүгээр сарын 28-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа найраг шүлгээ уншиж уралдах юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ