Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна
2017 оны 1 сарын 10
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
 
 Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. 
 
Тодруулбал,  11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-12-нд төв болон зүүн  аймгуудын  нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.  

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ