Мэрайя Кери цахим ертөнцөөс чөлөө авна
2017 оны 1 сарын 10
Мэрайя Кери цахим ертөнцөөс чөлөө авна

Хуучин оны хамгийн сүүлчийн шөнө Нью Йоркийн Таймс Скверт ая дууны мэндчилгээ өргөхийг "оролдсон" Мэрайя Кери өнөөдрийг хүртэл шоокноосоо гарч чадахгүй байгаа гэнэ. Мэрайя техникийн багийнхандаа бүх бурууг тохож байгаа аж. Дуучин бүсгүй нийгмийн сүлжээн дэх хуудсандаа "Таймс Скверт шинэ оноо угтахаар ирсэн хүмүүс миний гутамшигтай байдалд орсны гол буруутан нь техникийн ажилтнууд гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Тэд энэ бүхнээс ямар нэгэн ашиг хонжоо олохыг бодсон бололтой. Шинэ жилийн шөнө Таймс Скверт дуучид амьдаар дуулдаггүй юм аа. Өвлийн шөнө, хүйтэн гэж гамшиг, ядаж байхад тайзан дээр утаа гаргагч байнга утаа үйлдвэрлэнэ, баяраа тэмдэглээд хөөрхөн халчихсан хүмүүс орилдоод л, дээрээс нь миний чихэвч ажиллахгүй байсан учраас би хөгжмөө сонсохгүй байсан юм. Намайг доош нь хийлээ, доромжиллоо, гишгэллээ" хэмээн бичжээ.Мөн сэтгэл санаагаар ихэд унасан тул тодорхойгүй хугацаагаар цахим сүлжээнээс хэсэг зуур чөлөө авах бодолтой байгаагаа өгүүлсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ