Сонгуулийн хуулийн маргааныг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
2017 оны 1 сарын 10
Сонгуулийн хуулийн маргааныг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой зарим зүйл иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдлыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд ирүүлжээ. Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ