”Чөлөөт хос” үзэгчдэд хүрнэ
2017 оны 1 сарын 11
”Чөлөөт хос”  үзэгчдэд хүрнэ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг тоглох гэж байна.
Жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажиллаж байгаа аж. Харин гол дүрүүдэд Ц.Баясгалан /Антония эхнэр/, Э.Тодгэрэл /нөхөр/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглох юм байна. Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгож буйгаар жүжгийн үйл явдал цааш өрнөнө.
“Чөлөөт хос” жүжгийг энэ сарын 27, 28-нд УДЭТ-ын тайзнаа тоглоно.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ