Ажил хийх хүнд Ц.Оюунгэрэл саад
2017 оны 1 сарын 11
Ажил хийх хүнд Ц.Оюунгэрэл саад
Улаанбаатарын утаа гамшиг болсон гэдэгтэй өнөөдөр санал нийлэхгүй хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг иргэд шаардаж, жагсаж, хэвлэл мэдээллийн байгууллага ч дуу хоолой болж буй. Тэгвэл агаарын бохирдлын бууруулах асуудлаар авч хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана” хэмээн мэдэгдсэн. Ингэснээр энэ сарын 1-нээс гэр хорооллын шөнийн тарифыг тэглээд байгаа юм.
Улмаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл агаарын бохирдлын эсрэг энэ мэт арга хэмжээ зарим хүнд огт таалагдахгүй байгаа бололтой.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “МАН хэзээний л далимдуулж хүний эрх зөрчихдөө сайн. Утаа бууруул гэсэн чинь хөл хорио тогтоочихов. Хүний эрх зөрчсөн шийдвэрт дуугүй алга ташаад байвал нэг л мэдэхэд чиний эрх зөрчигдөхөд дуугарах хүнгүй болно. Утааг шийдэхэд эрх бүү зөрч. Төр эрх зөрчихөд дуугарч байх хэрэгтэй. Нэг хүний эрх нөгөө хүнийхээр хязгаарлагддаг учир хөршүүдийн шийдвэр бол Үндсэн хуульд харшлахгүй юм. Хүн ам өсөхийн үр дагавар нь хотжилт. Хотжилтын асуудал төгсгөлгүй үргэлжилнэ. Утааны асуудлаа  эрх зөрчихгүйгээр шийдэж сурах цаг болж” хэмээн “Твиттер”-т үзэл бодлоо илэрхийлсэн.

Түүний энэ байр суурьт зарим нэгэн шүүмжлэлтэй хандсан. Үүнд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Жиргээчид 2012 онд утаагаа шийд гээд манай нам руу өнөөдрийнх шигээ дайраад өгөхгүй. Тэгсэн бол бид 70.000 ипотектээ найдалгүй шууд дайрах байж” хэмээн жиргэж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв. Үндсэндээ АН-ыг өнгөрсөн дөрвөн жилд ажил хийлгэхийн тулд сайн дайрах хэрэгтэй байсан хэмээгээд амжсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм. Ингэснээр тэрбээр “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр эрх барьж байхдаа шийдэж чадаагүй байж одоо ажил хийж байгаа хүмүүст битгий саад бол хэмээн хатуухан шүүмжлүүлээд байна.

Г.НАРАН







Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ