“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн гарна
2017 оны 1 сарын 11
“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн гарна

“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг нээх гэж байна.
“Зэрэгцээ” ертөнц үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус бодит үр дүн, өөрчлөлтийг авчрах зорилготой аж. Үзэсгэлэнгээр дамжуулан хүүхдэд тулгамдаж буй хурц асуудлыг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна. Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хамгийн чухал тулгамдаж буй асуудал бол хүүхдийн эрхийн асуудал юм. 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 41 хувь согтуугаар үйлдэгдсэн бол хохирогчдын 90.7 хувь нь эмэгтэй хүн байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 86 хувь нь гэр, орон сууц ахуйн орчинд үйлдэгддэг байна. БНХАУ-ын Эрээн хотод гэхэд энгийн үед 250-300 охид /Үүн дотор 14,15 настай насанд хүрээгүй охид олон бий/ тогтмол биеэ үнэлдэг бол Хятадын баяр ёслолын үеэр энэ тоо 3-4 дахин буюу 800-1000 хүрдэг гэсэн мэдээлэл байна. Үүний дагуу тандах, илрүүлэх үйл ажиллагааг “Лантуун дохио” ТББ Эрээн хотод явуулж, эмч, биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч, үйлчлүүлэгч, консулын газрын төлөөлөгч нартай уулзсан бөгөөд тус үзэсгэлэнд холбогдох баримт зүйлсийг дэлгэнэ” хэмээсэн байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ