“Насан туршийн нэр хүнд”-ийн эзэн
2017 оны 1 сарын 11
“Насан туршийн нэр хүнд”-ийн эзэн

Академийн шагналтан Мерил Стрип өнгөрсөн ням гарагийн үдэш Лос-Анжелест болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас Сесил Блаунт Демиллийн нэрэмжит “Насан туршийн нэр хүндийн шагнал” хүртсэн юм. Холливудын төмөр хатагтай гэгддэг тэрбээр Оскарын түүхэнд хамгийн олон буюу 18 удаа нэр дэвшиж, 1979 онд “Крамер Крамерийн эсрэг”, 1982 онд “Софигийн сонголт” 2011 онд “Төмөр хатагтай” зэрэг киногоор Оскарын “Шилдэг эмэгтэй дүр”- ийн шагналыг хүртсэн бүх цаг үеийн сод уран бүтээлч билээ. Холливудын түүхэнд түүн шиг ийм олон удаа Оскарт нэр дэвшсэн жүжигчин байхгүй.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ