Сэрүү татуулан гунигт автана
2017 оны 1 сарын 11
Сэрүү татуулан гунигт автана
Сэрүү татуулан гунигт автана
Сэтгэлээ уудланхан шүлэг урлана
Урласан шүлэг нулимс болоод
Уйтгарт шөнөөр зэмлэнхэн дуслана

Дотор бачууран гомдол хуралдана
Дорхноо ивлэнхэн итгэл асгарна
Асгарах итгэл шүлэг болоод
Аниргүй шөнөөр залбиранхан аргадана

Гал ноцон хорсол буцална
Ганьхарлаа мартанхан зураг зурна
Зурсан зураг тачаал болоод
Зулын дөлөнд шатаж ариусна

Б.МӨНХ-ОРГИЛ Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ