“Perfect cup-2017” боди билдинг, фитнесийн тэмцээн болно
2017 оны 1 сарын 11
“Perfect cup-2017” боди билдинг, фитнесийн  тэмцээн болно

Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль "Перфект боди” фитнес клуб ойгоо тохиолдуулан “Perfect cup-2017” боди билдинг, фитнесийн  тэмцээнийг зохион байгуулахаа мэдэгдлээ.
Тодруулбал Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн 20 жилийн ой "Перфект боди” фитнес клубийн таван жилийн  ой тохиож буй аж. Уг тэмцээн нь боди билдинг, эмэгтэй  модел, эрэгтэй спорт модел зэрэг дөрвөн ангиллаар явагдана. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө хэмээн зохион байгуулагчид нь хэллээ. Нээлттэй тэмцээн "UB palace"-ийн "Royal" танхимд  нэгдүгээр сарын 27-нд болно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ