Фэнг шуйн дагуу амжилт дагуулах хумс будалт
2017 оны 1 сарын 11
Фэнг шуйн дагуу амжилт дагуулах хумс будалт

Оросын Зурхай судлаач Василиса Володина шидэт хумс засалтын тусламжтайгаар эмэгтэй хүн бүр өөртөө амжилт дуудаж болох тухай бичжээ. Үүний тулд фэнг шуйд хуруу тус бүрийн бэлэгдэл мөн чанарыг юу гэж үздэг, мөн хумс засалтын зарим нэг бяцхан нууцаас мэдэхэд л хангалттай байх болно. Өнөө үед хумс засалт илүү их түгээмэл болоод байгаа бөгөөд хуруу тус бүрийг өөр өнгийн лакаар будах болжээ. Энэ нь зөвхөн сүүлийн үеийн моод гэж ойлгогдохоос гадна тун ашигтай хэмээн Василиса Володина батлан хэлжээ. Телевизийн нэртэй нэвтрүүлэгч, зурхай судлаач тэрээр эмэгтэй хүний амьдралд мөнгө эд баялаг, хайр, эрүүл мэнд, хамгийн сайн сайхан бүхнийг дууддаг онцгой нэгэн хумс засалтын тухайд бичиж танилцуулжээ.

Фэнг шуйн ёсоор хумс засах тухай. Аз жаргал дуудах хумс засалт хийлгэхийн тулд гарынхаа нэг, хоёр хумсыг өөр өнгөөр будахад л хангалттай. Энэхүү өнгөний өөрчлөлтийг баруун гарынхаа хумсан дээр хийх нь илүү тохиромжтой. Гэвч та солгой бол мэдээж зүүн гарынхаа хумсыг ингэж будаарай. Хумс нэг бүр амьдралын ямар нэг салбартай нягт холбоотой байдаг тул эдгээр ид шидийн утга таны сонирхлыг татах нь гарцаагүй. Эрхий хуруу мэргэн ухаан, бие эрүүл, сэтгэл санаа амгалан тайван, тогтвортой, дээд хүчийг олж авсан, дотоод гадаад зохицолтой байгаагийн бэлэгдэл болдог. Хэрвээ тухайн эмэгтэйн амьдралд энэ бүхэн дутуу дулимаг байгаа бол эрхий хуруугаа онцгойлон өөр өнгөөр будах хэрэгтэй.
Долоовор хуруу. Хүний амьдралаа авч явахад чиглүүлдэг хүчийг илэрхийлдэг. Мөн долоовор хуруу амжилттай яваагийн зөв чиг хандлагатайн бэлэг тэмдэг болдог. Амьдралдаа алдаж эндэж, төөрч будилж яваа, зөв замаа олохгүй яваа нэгэнд энэ хумсаа будахыг Василиса Володина зөвлөж байна. Түүнээс гадна энэ хуруугаа онцгойлон будах нь мөнгө, эд баялаг дууддаг ч гэлцдэг.
Дунд хуруу бол өөртөө итгэлтэй, дайчин зоригтойн бэлэгдэл. Хэрвээ эмэгтэй та ямар нэг тэмцээнд ялах, түрүүлэхийг, албан тушаал ахихыг, өөрийгөө хувь хүнийхээ хувьд хөгжүүлж, өсөж дэвжихийг хүсэж байвал дунд хурууныхаа хумсыг онцгойлон ялгаж будаарай.
Ядам хуруу уран бүтээлч, мэдрэмтгий, зөн билэгтэй, хайрлаж дурласныг илэрхийлдэг. Иймд ядам хуруугаа ялгаж будсанаар өөртөө хайр дуудаж, илүү эмэгтэйлэг, эмзэг мэдрэмтгий харагдана.
Чигчий хуруу харилцааны чадвар, дипломат, уран илтгэх урлагтай холбоотой. Иймд онцгойлон будсан чигчий хуруу эмэгтэй хүнийг илүү их сонирхолтой, нийтэч, өөрийнхөө ярианд бусдыг татах чадвартай болгоно. Василиса Володина хумс засалтыг фэн-шуйн дагуу хийх нь ямар ч зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй эмэгтэй хүний гэрлэн бүрхүүлийг идэвхжүүлж өгдөг. Зөв зүйтэй хумс засалт ямар ч эмэгтэй хүнд эерэг энергийг өөртөө татан, хэрэгтэй зүгт нь чиглүүлж өгдөг гэжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ