Сирийн эсрэг хоригийг чангатгана
2012 оны 6 сарын 25
Сирийн эсрэг хоригийг чангатгана
Европын Холбооноос Сирийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгах шийдвэр гаргах талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

ЕХ-ны орнуудын Гадаад хэргийн сайд нар Люксембург хотод уулзаж байгаа бөгөөд энэ уулзалтаар Сирийн эсрэг шинэ хориг арга хэмжээг авах болно хэмээн Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг хэлсэн байна.

Мягмар гарагт Брюссел хотод НАТО-гийн Зөвлөл хуралдах бөгөөд энэ хурлаар  Сири улс Туркийн цэргийн тийрэлтэт онгоцыг сөнөөсөн асуудлыг хэлэлцэх юм. Харин Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар цэргийн асуудлыг хэлэлцэхгүй гэж Нидерландын Гадаад хэргийн сайд Ури Розенталь мэдэгдсэн юм.

М.ДАВАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ