Цусаа өгвөл амьдрал уртасдаг
2017 оны 1 сарын 18
Цусаа өгвөл амьдрал уртасдаг

Данийн Копенгагены их сургуулийн эрдэмтэд Швейцарийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран нэгэн өргөн далайцтай судалгааг явуулаад Скандинавын хойгийн орнуудын донорын мэдээллийн санд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнд тэд цусаа өгөх нь хүмүүний эрүүл мэндэд нааштай нөлөөлөл үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Донорууд илүү удаан амьдарч, аливаа архаг өвчинд нэрвэгдэх нь бага гэнэ.

Энэ нь цус байнга төлжиж байдагтай холбоотой аж. Цус шинэчлэгдэн төлжих үйл явц хүний бие махбодыг тэтгэж, дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг юм. Тэгвэл бусад эрдэмтэд донорууд эмнэлгээр их очихдоо өөрийн эрүүл мэндэд илүүтэй анхаардаг учраас урт удаан амьдардаг гэж үздэг билээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ