Идэвхтэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр
2017 оны 1 сарын 25
Идэвхтэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр

Хонь - (3/21-4/19)
Идэвхтэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна.

Үхэр - (4/20-5/20)
Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул.

Ихэр - (5/21-6/21)
Идэвхи чармайлттай хүн амжилтанд хүрнэ. Азаа сорих, шийдвэр гаргахдаа дотны хүнтэйгээ зөвлөөрэй. Үзэл бодлоо бусдаар дэмжүүлэх, шудрага зүйлийн төлөө тэмцэхэд сайн. Мөнгөтэй холбоотой аливаа асуудал нааштай шийдвэрлэгдэнэ. Холын аянд явах, туршлага судлах, гэрээ хэлцэл хийхэд ээлтэй.

Мэлхий - (6/22-7/22)
Үзэл бодлоо солилцох, мэдээлэл авахад сайн. Ямар ч зүйлийг сонссон эергээр хүлээн авч, саад бартааг нь олж харахгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа хянуур бай. Этгээд хачин хүмүүстэй харьцахаас зайлсхийх хэрэггүй. Иймэрхүү харьцаа нь таны цар хүрээг тэлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгоно.

Арслан - (7/23-8/22)
Идэвхтэй өдөр. Барилгын ажил эхлүүлэх, засвар үйлчилгээ хийх, шинэ ажилд орох, чухал шийдвэр гаргахад сайн. Сарны эерэг нөлөөллийн үрээр асар их эрч хүчтэй болж, бүтээлч чадавхи ч өсөн нэмэгдэнэ. Олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, хамтын хүчээр ажил үйлс бүтээхэд ашигтай.

Охин - (8/23-9/22)
Үзэл бодлоо солилцох, мэдээлэл авахад сайн. Ямар ч зүйлийг сонссон эергээр хүлээн авч, саад бартааг нь олж харахгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа хянуур бай. Этгээд хачин хүмүүстэй харьцахаас зайлсхийх хэрэггүй. Ийм харьцаа нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломж олгоно.

Жинлүүр - (9/23-10/22)
Та ямар нэгэн ажил хийхээр төлөвлөсөн бол заавал хийж дуусга. Бусадтай хэрүүл маргаан хийх, уурлаж цухалдах, хашгирч загнахаас зайлсхий. Өглөг өгөх, буян хийх, нохой шувуу хооллоход сайн.

Хилэнц - (10/23-11/21)
Амар амгалан өдөр. Зарга хийх, шударга зүйлийн төлөө тэмцэх, нөлөө бүхий хүнээс дэм хүсэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн. Бүтээлч үйл ажиллагаа амжилтад хөтөлнө. Дотоод тэнцвэрт байдлаа хадгалж, сэтгэл санаагаа тайван байлга.

Нум - (11/22-12/21)
Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.

Матар - (12/22-1/19)
Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгорсөн явдал дурсагдана.

Бумба - (1/20-2/18)
Ачаалал ихтэй байна. Хийж амжуулах зүйлс ар араасаа ундарна. Тиймээс найз нөхөдтэйгээ уулзах нь нэг төрлийн амралт болно. Хяпии щшгөө хамгийн итгэлтэй найздаа л ярьж болно шүү. Сайн мэдэхгүй хүмүүсээс тус дэмжлэг эрэлгүй, та өөртөө л илүү итгэ.

Загас - (2/19-3/20)
Ачаалал ихтэй байна. Хийж амжуулах зүйлс ар араасаа ундарна. Тиймээс найз нөхөдтэйгээ уулзах нь нэг төрлийн амралт болно. Харин өөрийн төлөвлөгөөгөө хамгийн итгэлтэй найздаа л ярьж болно шүү. Сайн мэдэхгүй хүмүүсээс тус дэмжлэг эрэлгүй, та өөртөө л илүү итгэ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ