Сангийн яам хандивын данс нээв
2017 оны 2 сарын 4
Сангийн яам хандивын данс нээв


Сангийн яамнаас иргэд, аж ахуй нэгжээс ирүүлж буй хандивыг төвлөрүүлэх зорилгоор төгрөгийн болон валютын дансыг Төрийн сан, Төрийн банк болон Монголбанкинд нээлээ.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав эдийн засгиийн хүндрэлтэй байгаа энэ үед “Эх орны төлөө” хандивын аяныг эхлүүлсэн. Энэхүү аянд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар хандив өргөхөө мэдэгдээд буй. Үүний зэрэгцээ иргэд уг аянд ихээхэн анхаарал тавьж оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яам албан ёсны данс нээсэн байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү аянтай холбогдуулж хэлсэн тайлбартаа, “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй" хэмээсэн. Мөн хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд  ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг  Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон бөгөөд иргэдийн хандивын нэг ч төгрөгийг  бондын өр төлөлтөд зарцуулахгүй хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж http://www.info.mn
Сангийн яам хандивын данс нээв
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ