Жастин Тимберлейк: Би өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлага болсон дууг дуулах хүсэлтэйгээ мэдэрсэн
2017 оны 2 сарын 10
Жастин Тимберлейк: Би өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлага болсон дууг дуулах хүсэлтэйгээ мэдэрсэн
Жастин Тимберлейк "N’Sync" хөвгүүдийн хамтлаг дуулж байхдаа од болсон. Хамтлагийнхаа андуудтай бөмбөрцгийн сая сая охидыг уйлуулж байхад үедээ хамтлагаа гэнэт орхиж бие даасан уран бүтээлээ туурвих болсон билээ.
Тухайн үед яагаад хамтлагаа орхих болсон талаар дорвитой шалтгаан хэлэлгүй дүйвүүлээд өнгөрөөсөн. Харин саяхан Жастин ам нээж, учир шалтгаанаа шүтэн бишрэгчдэдээ дэлгэсэн байна. Цэнгэлдэхэд болж байсан нэгэн тоглолтынхоо үеэр Жастин хамтлагийнхаа төлөө, дуу хөгжмийн төлөө бусад гишүүдээсээ илүү санаа тавьдаг гэдгээ гэнэт ойлгосон гэнэ. "Би өөр дуу хөгжимд дурладгаа ойлгож, өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлага болсон тийм л дууг дуулах хүсэлтэй байгаагаа мэдэрсэн" хэмээн Жастин өгүүлжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ