Дональд Трамп авлигатай тэмцэх ажлыг сулруулж байна
2017 оны 2 сарын 17
Дональд Трамп авлигатай тэмцэх ажлыг сулруулж байна

Гадаадын төрийн албан хаагчийг хахуульдахын эсрэг хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш 40 гаруй жил болжээ. Анх 1978 онд уг хуулийг баталснаар үндэстэн дамжсан корпорациудын авлига, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх ажилд АНУ нь тэргүүн эгнээд явав. Гэтэл Трамп Ерөнхийлөгчийн албыг хаших болсон дөрвөн долоо хоногийн хугацаанд дөчин жилийн хүчин чармайлтыг үгүй болгож байна. Конгрессын дээд, доод танхим АНУ-ын газрын тос, байгалийн хий болон уул, уурхай компаниудын гадаадын засгийн газарт төлсөн ашиглалтын зөвшөөрөл, татвар бусад төлбөрийг ил болгох хуулийн эсрэг санал өгсөн юм. Уг хуулийг Ардчилсан намаас сонгогдсон сенатор Бен Кардин болон Бүгд найрамдах намаас сонгогдсон гишүүн асан Ричард Лугар нар санаачлан 2010 онд нэмэлт, өөрчлөлт орж Додд-Франк-ын хууль хэмээн нэрлэгдэх болсон аж. Уг хууль нь санхүүгийн хямралын дараахь Вол стрийт-ийг цэвэрлэх зорилготой байсан. Хуулийн дагуу эрчим хүч, уул уурхай компаниудын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Үнэт цаасны хороо дагаж мөрдөх журмуудыг чангатгасан юм. Томоохон газрын тосны компаниуд анхнаасаа уг хуулийн эсрэг байсан. Газрын тосны компаниуд шүүхэд зарга үүсгэснээр хуулийг хэрэгжүүлэх хугацааг саатуулж, жил бүр дэлгэрэнгүй тайлан гаргах асуудлыг 2019 он хүртэл хоошлуулж дөнгөсөн. АНУ-ын хил, гаалийн дүрэм, журам олон, татвар хэт өндөр зэрэг нь бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор учруулж байна хэмээн шинэ Ерөнхийлөгч үздэг. Газрын тос, байгалийн хий олборлодог компаниудын өрсөлдөх чадварыг бууруулж, бизнесийн өртгийг нэмэдүүлдэг, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болох зэрэгт сөргөөр нөлөөлж байна хэмээн уг хуулийг шүүмжилдэг. 

Авлига бизнесийн салбарт хор хөнөөл учруулдаг. Дэлхийн Дотоодын нийтийн бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө жил бүр авлигад зарцуулагддаг гэсэн тооцоо байдаг. Энэ нь 2.6 триллион ам.доллар ба бизнесийн зардлыг 10 хувиар өсгөдөг. Хээл хахуульд 1 триллион ам.доллар зарцуулж байгаа нь ямар ч зөв зорилгын төлөө бус юм. Сургууль, цэцэрлэг гэх мэтийг барихгүй гэсэн үг. Мөн олборлох салбарын авлигыг харьцангуй өндөр гэж үздэг. Хөгжиж буй улсын бизнесийн салбарын авлига, хээл хахуулийг 500 тэрбум ам.доллар гаруй болж байна хэмээн 2012 онд тооцсон нь албан ёсны тусламжаас даруй 3.7 дахин их байна гэсэн дүнтэй байна хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үзэж байна.

Кардин-Лугарын хууль нь АНУ хэрхэн гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн асуудалтай тэмцэх загвар жишээ байсан юм. Уг хуулийн үзэл санааг багтаасан Хээл хахуулийн эсрэг олон улсын конвенцийг хөгжингүй орнууд 1998 онд баталсан юм. Үнэт цаасы хороо уг хуулийг ашиглан том, том компаниудад шийтгэл ногдуулж байсан. Уг хуулийг идэвхтэй хэрэгжүүлж байсныг Европ ажиглан эрчим хүч, ойн хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж байсан. АНУ-ын үлгэр жишээг даган Европын парламент ийм хууль баталсан. Европын холбоо болон Канад Улсад мөн эдгээр асуудлыг дэмжин ажиллаж байв. 120 гаруй томоохон компани 100 гаруй улсад 150 гаруй тэрбум ам.долларын төлбөр төлснийгээ мэдүүлээд байсан. Гэтэл АНУ үүнээс ухарч байгаагаа ойлгуулав. Магадгүй Европын холбоо, бусад улсад хууль тогтоомжоо өөрчлөхөөр лобби хийж эхэлсэн байх. Мэдээжийн хэрэг ганц энэ хууль үйлчилснээр авлигыг таслан зогсоож чадахгүй ч гэсэн хээл хахууль өгөгч, хээл хахууль авагч нарт дарамт үзүүлж байсан нь гарцаагүй юм. Дэлхийн хөгжил, аюулгүй байдал, АНУ-д гарцаагүй саад тотгор учруулах алхмыг өөрийн эрхгүй Трамп нээв бололтой.

Эх сурвалж :  https://www.theguardian.com/us-news/2017/feb/12/donald-trump-is-undermining-the-fight-against-corruption

Эх сурвалж: АТГ.МОН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ