Конор МакГрегор: Миний нударга түүний толгойноос том
2017 оны 2 сарын 17
Конор МакГрегор: Миний нударга түүний толгойноос том

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Конор МакГрегор мэргэжлийн боксын аварга алдарт Флойд Мэйвезерыг ялна гэдэгтээ огт эргэлзэхгүй байгаагаа "GQ" сэтгүүлд ярьжээ.
Тэрбээр "Үнэнийг хэлэхэд, миний нударга түүний толгойноос том шүү дээ. Надад цохиулсан хүмүүс ухаан алдан унадаг. Нам цохидог маань худлаа биш биз дээ. Хэрвээ би түүнийг цохивол, түүний толгой нь үзэгчид рүү нисэн одох болно. Намайг юу гэх гээд байгааг ойлгож байна уу?
Би түүний бяцхан толгойг онож цохиж чадвал, бөндгөр нь мөрөн дээрээ салж, тээр дээшээ үзэгчдийн зүг нисэх болно" хэмээн ярьжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ