Месси багаа дасгалжуулна
2017 оны 3 сарын 15
Месси багаа дасгалжуулна

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси энэ улирлыг дуустал багийнхаа тоглогч-дасгалжуулагчаар ажиллах гэнэ. “Депортиво” багт хожигдсоны дараагаар аргентин тоглогч нэгэн төлөвлөгөөг боловсруулжээ. Түүнийг дагаж мөрдвөл “Барса” мөнхийн өрсөлдөгч Мадрид хотын “Реал” багийг оноогоор гүйцэж түрүүлэх боломжтой юм. Гол өрсөлдөгчтэйгээ таарах тоглолтод ялалт байгуулж чадвал “Барселона” аваргын медалийг зүүх боломжтой гэж Месси үзэв. Багийнх нь ахлах дасгалжуулагч Луис Энрике гарааны бүрэлдэхүүнээ байнга өөрчилж байгаад Месси таагүй хандаж байгаа аж.
Энэ сарын 02-ны өдөр Энрике уг улирлыг дуусгаад ажлаа өгөх болно гэдгээ мэдэгдсэн билээ. Түүний удирдлага дор “Барса” Испанийн хошой аварга болж, Испанийн цомыг хоёр удаа хүртсэн юм. Мөн 2015 онд “Барса” Аваргуудын лиг, Европын Хөлбөмбөгийн холбооны супер цом, багуудын дэлхийн аварга болсон түүхтэй.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ