Хүн төрөлхтөний эсрэг систем
2012 оны 6 сарын 26
Буй бүхэн зүй зохистой
Зүй зохистой бүхэн буй
 
Хүмүүн заяаг олж төрсөн хүн, цаашлаад хүн төрөлхтөн эх орондоо амар амгалан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг, мөрөөддөг. Хорвоогийн улс, ард түмэн болгон өөрийн онцлогтой, өөрийн ёс заншилтай нийгмийн тогтолцоог тунхаглан байгуулж оршин тогтнож ирсэн билээ. Нийгмийн улс төрийн тогтолцоо нь боолын, хаант, дарангуйллын, колоний, хөрөнгөтний, коммунизмын, дагавар гэх мэт янз бүрийн бүтэц зохион байгууллаттай системд хамрагдаж ирсэн байдаг. Эдгээрийн дотроос хүн төрөлхтний эсрэг чиглэсэн харгис, алан хядах, аймаглан устгах гурван төрлийн систем байдаг. Үүнд:

•    Коммунизм
•    Фашизм
•    Исламизм

Эдгээр системүүд нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хар мөрөө үлдээсэн төдийгүй тэдний төлөөлөгчид улс дотор улс байгуулж үзэл бодол, шашин шүтлэг, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхах, дарангуйлах, аймаглан устгах, нийгмийн ухаалаг бие даасан хэсгийг хавчин гадуурхах, алж талах, ухамсар дорой хар масст өөрийн үзэл суртлыг бүх салбараар ухуулж өөртөө татах бодлого явуулж олонхи болох боломжийг бүрдүүлдэг. Жишээлбэл: коммунистууд нийгэмд пролетарийн диктатур /ядуусын дарангуйлал/ тогтоож зөвлөлтийн хүн, зөвлөлтийн аж төрөх ёс гээч уриа – онол дэвшүүлэн сурталчилж ард түмнийг түүний жишигээр, загвараар амьдрахыг тулган нийгмийн давхаргад ангийн ялгарал үүсгэж, түүний үндсэн дээр тэднийг хүлээн зөвшөөрөөгүй, эсэргүүцсэн давхарга, хэсгийг устгах үйл ажиллагаа явуулсны улмаас оросын октьябрын хувьсгалын дараа олон арван сая хүнийг устгасан иргэний дайн дэгдсэн юм. Хуучныг устгаж шинийг байгуулан гэсэн уриатай коммунистууд орос оронд мөнч их балаг тарьсандаа.

Фашизмын загалмайлсан эцэг нь А.Гитлер бөгөөд тэр немцийн ард түмнийг Ари үндэстэн /норд арьстан/ хэмээн нэрийдэж Ари үндэстэн бусад үндэстэн ястанаас илүү, тэдний ноён, хаан байх тавилантай гэж тунхагласан. Герман тухайн үед Европын хамгийн үйлдвэржсэн, хөгжилтэй гүрэн байсан төдийгүй эдийн засгийн бүх баялагыг Гитлер бусад улсыг эзлэн түрэмгийлэхэд зориулж немецийн ард түмэнд хичнээн их үхэл, сүйрэл авчирсанг түүх гэрчилнэ. Тэд анх коммунистуудын нэгэн адил улс дотор улс байгуулж өөрийн нацист үзэл сурталаа дэлгэрүүлж Германыг эзэгнэсэн байдаг. Мөн дэлхийн коммунизмыг устгана хэмээн уриалж байлаа. Хэрээ хэрээнийхээ харыг гайхнаа гэж. Зөвхөн Гитлерийн дэгдээсэн дайнд 50 сая оросын ард түмэн амь үрэгдсэн тоо байдаг.

Исламизмыг арабын ертөнцийн салан тусгаарлагчид, алан хядагчид үндэслэсэн бөгөөд арабууд олон жил колони байж бусдын эрхшээлд дарлагдаж байсныг өмөөрөх, цаашлаад Александр Македонский, эзэн Чингис, Наполеон, Гитлер, Сталин гэх мэт хүмүүс нэрээ дуурсгаж түүхэнд мөнхөрсөн байхад яагаад арабаас тийм дэлхийн хэмжээний хүн гарахгүй байх ёсгүй хэмээн атаархах бас нефтийн баялагаас орж ирж буй их хэмжээний мөнгө хүний толгойд юу эсийг бодогдуулахгүй байх гэх вэ. Нөгөө талаар арабууд лалын шашинд хэт автсан байдаг нь ийм хэт даврах, амиа золиослох үйлдэл дэлгэрэхэд ихээхэн нөлөө үзүүлж үүнийг санхүүжүүлэгчид ч олон болсон байдаг. Исламистууд дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн эрмэлзлээрээ коммунистууд ба фашистуудаас ялгаагүй юм.

АРИ МООЛ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...