Хөрөнгийн бирж 92.891 ширхэг хувьцаа арилжжээ
2017 оны 3 сарын 21
Хөрөнгийн бирж 92.891 ширхэг хувьцаа арилжжээ
Монголын хөрөнгийн биржийн мягмар гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 92.891 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Үүнээс “Гутал"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Жуулчин дюти фрий” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.59 хувиар уналаа. Мөн энэ өдөр Засгийн газрын үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 4.310 ширхэг үнэт цаас   412.630.850 төгрөгөөр арилжигдсан байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ