Ганбууш 30 мянган ам.доллараар онгоноо цоолуулна
2012 оны 6 сарын 27
Ганбууш 30 мянган ам.доллараар онгоноо цоолуулна
Монголчуудын сайн таних Ганболд буюу Ганбууш жинхэнэ эмэгтэй хүн болоод тун удаагүй байна. Тэрбээр эр шинжтэй байсан ч хүйсээ солиулах хагалгааг 58 насандаа хийлгэсэн зоригтой нэгэн. Энэ нас монголчуудын хувьд өтөл нас ч Ганбуушийн бүсгүй хүний амьдрал өдөнгөж эхэлж байгаа юм. Тэрбээр эмэгтэй болсон анхны зовлон жаргалаа эдлэх гэж байгаа бололтой. Нэгэнт эмэгтэй болсон учир охин насаа орхих нь зүйн хэрэг.

Тиймээс түүний охин насыг үдэж, онгон хальсыг нь цоолохоор эрчүүд утас цохиж байгаа гэнэ. Угтаа Ганбууш хагалгаа хийлгэснээс дөрөв, таван сарын дараа бэлгийн харьцаанд орох ёстой аж. Гэвч хачин сонирхолтой эрчүүд үүнийг хүлээж тэвчихгүй байгаа бололтой. Ямартаа ч үнэ ханшийн санал ирүүлсэн гэнэ. Хачирхалтай нь Ганбууш 3000 ам.доллараар онгоноо цоолуулах ханш тогтоосон боловч энэ нь өссөөр 30 мянгад хүрчээ. Урьд нь буудалд амьдардаг байсан Ганбууш энэ мөнгөөрөө байр худалдаж авахаар төлөвлөсөн гэнэ лээ.

Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ