Х.Бадамсүрэнг тансаглуулах гэж ”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан уу
2017 оны 4 сарын 18
Х.Бадамсүрэнг тансаглуулах гэж ”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан уу

Х.Бадамсүрэн "Эрдэнэт" үйлдвэрийн захирал болонгуутаа ёстой л нэг тансаглаж өгч байгаа бололтой. Түүний цалингийн хэмжээ хэвлэлээр ил болоход нь ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан" хэмээн мэдэгдсэн. Улмаар түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн хэмээсэн.

Гэсэн хэдий ч Х.Бадамсүрэнгийн байранд 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил дэлгэгдээд байсан юм.  Гэтэл мань эр 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд худалдан авсан баримт мөн ил боллоо. Тодруулбал, Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа тавилга авах 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний хавсралтад үнэтэй тавилгын жагсаалт хөврөх аж. Тухайлбал, "Meloda" брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэл 25.5 сая мөн хувцасны шүүгээ 15 сая, коммод 8.1 сая төгрөг гээд л хөвөрч өгнө дөө.

Үүгээр ч зогсохгүй 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, 2.8 сая төгрөгийн үнэтэй холигч, "Meloda"  брэндийн найман сандалтай 16 сая төгрөгийн үнэтэй ширээг тус тус авчээ.

Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй бөгөөд нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 сая төгрөгийн үнэ бүхий унтлагын иж бүрдэл, 8.6 сая төгрөгийн ажлын өрөө тохижуулаад авсан байгаа юм. Ийнхүү Х.Бадамсүрэн захирал 180 сая төгрөгийн тавилгаар байраа иж бүрэн тохижуулаад авчээ.

“Эрдэнэт” үйлдвэрийг шахаанаас салгана, эрсдэлийг бууруулна гэх зэрэг гоё гоё тайлбарын хамт төр 100 хувь мэдэлдээ авсан ч үнэн хэрэгтээ Х.Бадамсүрэнгийн тансаглалд зориулсан бололтой.

Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
Х.Бадамсүрэнг тансаглуулах гэж ”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан уу
Х.Бадамсүрэнг тансаглуулах гэж ”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан уу
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ