Жүжигчин Ариука карьераа унагах зүйлээ өөрөө хийв үү
2017 оны 4 сарын 18
Жүжигчин Ариука карьераа унагах зүйлээ өөрөө хийв үү

 "Яг түүн шиг" шоуны хоёрдугаар улирал эхлээд гурван долоо хоног болж байна. Тэгвэл гурав дахь дугаарын талаарх сэтгэгдэл олон нийтийн дунд одоо ч яригдсаар байна. Гурав дахь дугаарт дуучин А.Хишигдалай ялагч болсон. А.Хишигдалайгийн хувьд оролцогч С.Гантогоотой ганцхан онооны зөрүүтэй байх үед жүжигчин С.Ариунцэцэг буюу Ариука гурван оноогоо А.Хишигдалайд өгсөн юм. Ингэснээр үзэгчид энэ дугаарт С.Гантогоо түрүүлэх ёстой байсан. Ариука С.Гантогоод атаархсандаа оноогоо А.Хишигдалайд өгсөн хэмээн бухимдлаа илэрхийлцгээж байгаа билээ. Тэгвэл үүнд бухимдсан жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Энэ хүүхнүүд алах нь ээ. Миний хувьд л ийм байсан. Битгий өөрсдийнхөө бодлыг тулга. Бас арай доромжилж байна шүү. Надад маш эмзэг тусч байна. Үзэж байгаа хүмүүс нь ийм ухаан муутай байхаар яалтай ч билээ. Арай юм аа. Эхлээд та нар өөрсдөө жаахан соёлтой байж сур" хэмээн бичжээ. Ийнхүү жүжигчин бүсгүй шоуны үзэгчдийг ухаан муутай гэж дүгнэв. Тэгвэл олон нийт энэ шоу жүжигчин Ариукагийн карьерыг өсгөж болохоор байсан ч өөрөө карьераа унагаах зүйлээ хийчихлээ хэмээцгээж байгаа юм. Хувь хүний сонголтыг хүндэтгэж байгаа ч шоуны оролцогчид гурван оноогоо шударгаар өгч чадахгүй байгаа тухай хэл ам гарсаар байгаа аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ