Жон Терри энэ улирлыг дуусгаад багаа орхино
2017 оны 4 сарын 18
Жон Терри энэ улирлыг дуусгаад багаа орхино

Английн хөлбөмбөгийн “Чэлси” багийн ахлагч Жон Терри энэ улирлыг дуусгаад багаа орхихоор болжээ. Тамирчин эр, багийнх нь удирдлага ч гэсэн ийм бодолтой байгаа юм. Өдгөө 36 настай хөлбөмбөгч залуу зодгоо тайлах бодолгүй байгаа бөгөөд энэ зун шинэ баг хайх болно гэдгээ өгүүлэв. Терри “Чэлси” багт 1998 оноос хойш тоглож байгаа билээ. Энэ хугацаанд тэрбээр багийнхаа өмнөөс элдэв төрлийн уралдаан, тэмцээнд 713 тоглолтод оролцохдоо 66 удаа гоолдож, нийтдээ 16 цомын эзэн болжээ. Дөрвөн удаа Премьер лигийн аварга болж, нэг удаа Аваргуудын лигийн цомыг өргөсөн юм. Мөн Терри ахлагчийн хувиар 578 тоглолтод оролцсон нь “Чэлси”-гийн хувьд дээд амжилт аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ