Энгэсэгнээс илүү бүсгүй хүнийг чимдэг зүйлс
2017 оны 4 сарын 19
Энгэсэгнээс илүү бүсгүй хүнийг чимдэг зүйлс

Олон олон эмэгтэйчүүд тэдний сайхан харагдах нууц нь гоо сайхны бүтээгдэхүүнд оршиж байгаа гэж таамагладаг. Үүнд хэдэн сая шалтгаан буй. Тэднийг гадаад үзэмжээр нь дүгнэж, поп урлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр эмэгтэйчүүдийг энэ талаас нь дөвийлгөн харуулдаг. Тиймдээ ч гоо сайхны бүтээгдэхүүний бизнес энэ дээр тоглолт хийж их хэмжээний ашиг олдог гэхэд болно. Гэхдээ бүх үнэн уруулын будаг, хацар өнгөлөгч, сормуусны будганд байгаа юм биш. Эмэгтэй хүнийг нүүр будалтгүй байсан ч сайхан харагдуулдаг зүйлс бол тэдний дотоод гоо сайхан, бусдад төрүүлэх сайхан сэтгэгдэл, өр нинжин сэтгэл, аядуу зөөлөн харьцаа юм. Ингээд эмэгтэй хүнийг юу чимдэг болохыг хамтдаа харцгаая.

Сонирхол :

Өөрийн гэсэн сонирхолгүй бол уйтгартай шүү дээ. Тэд өөрийн дур сонирхолтой зүйлд цаг зарснаар амьдрал гэдэг их үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгох болно. Тиймээс өөрт нь өгсөн боломж бүрийг зөв аширгладаг эмэгтэй бусдад ч гэсэн тэгж хандах болно.

Зүрх сэтгэлтэй эмэгтэй:

 Хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй эмэгтэй өөртөө хайртай, харин түүнд хайртай хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэгэхээр бусдын төлөө гэсэн зүрх сэтгэл тань хайраар хүрээлүүлэхэд тус болно.

Ухаалаг эмэгтэй:

Одоо үед гадаад төрх нь үзэсгэлэнтэй бол хоосон толгойтой, царай муутай бол ухаалаг эмэгтэй байдаг гэсэн өрөөсгөл ойлголт бий болжээ. Гэхдээ сурч мэдэхэд царай зүсийн ялгаа огтхон ч хамагүй. Мэдлэг бол боломж, харин боломж бол сайхан амьдрал.

Хөгжилтэй эмэгтэй :

Та хэзээ нэгэн цагт бусадтай нийцгүй, эв зүйгээ олж чаддагүй хэн нэгэнтэй цагийг өнгөрүүлж байсан уу?. Эмэгтэй хүн амьдралдаа урам хугарах үе бишгүй л гардаг. Тэр бүрийг хөнгөхөн хүлээн авч, юу ч болоогүй юм шигардаа үлдээгээд урам зоригтой цааш хөдөлдөг чадвартай бол жинхэнэ супер.

Шаргуу :

Амьдралд бууж өгөхөөс татгалзаж, урам зоригтойгоор зүтгэж байгаа эмэгтэй хүнийг харсан хэн ч сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Энэ ертөнц дайчин хүмүүст хайртай. Гэхдээ зөв дайтах хэрэгтэй. Хамгийн гол нь жаахан охин шиг хэрнээ хүчирхэг дайчин шинж чанартай байх нь чухал.

Итгэлтэй эмэгтэй:

 Итгэл болон өөртөө итгэлтэй байдал хоёрын хооронд маш нарийн хязгаар бий. Өөртөө итгэлтэй байдал бол бусад хүмүүс таны “амжилтанд” талархахаас өөр аргагүй байдалд хүрэх байдал юм. Харин итгэл бол тухайн эмэгтэйн харагдаж, ярьж, хэлж, хийж байгаа дотоод мөн чанарт хамаарагдах байдал билээ. Хүнээс урмын үг сонссон хэнбугайд ч бахархал төрж, илүү гэрэлтэж сайхан харагддаг.

Эрч хүчтэй эмэгтэй:

Эцэст нь эмэгтэй хүний хамгийн чухал чанарын талаар хэлэх үлдлээ. Энэ бол эрч хүч. Энэ үед эмэгтэй хүн амьдралд хачин ихээр дурлаж, өөрийн гараар амьдралаа бүтээхийг хүснэ. Эмэгтэй хүн өөрийн гэсэн сонирхолтой байхад түүнийгээ хөгжүүлэх, бууж өгөхөөс татгалзах, өөрөөрөө бахархах сэтгэл төрж, энергийн оч гэрлээ бусдад түгээдэг.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ