Манай тамирчид жюү жицүгийн дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртэв
2017 оны 4 сарын 20
Манай тамирчид жюү жицүгийн дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртэв

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байна. Манай тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Пара Жюү-Жицүгийн төрөлд болон өсвөрийн төрөлд өрсөлдсөн бол өчигдрөөс насанд хүрэгчдийн хөх бүсний ангилалын тэмцээнүүд эхэллээ. Өчигдөр болсон ягаан бүсний буюу “Purplebelt” ангилалд манай тамирчдаас дэлхийн аварга Ц.Батцэцэг, хөх бүсний буюу “Bluebelt” ангилалд Б.Хулан нар барилдан хүрэл медалийн болзол хангалаа. Энэ ангилалд манай эмэгтэй тамирчид анх удаагаа медаль хүртэж буй нь энэ юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчид, өсвөрийнхөн, мастерс, пара гэсэн дөрвөн ангилалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 103 орны 7000 тамирчин Абу Дабид чуулж байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ