Анх удаа эмнэлэгт уран зургийн үзэсгэлэн гарлаа
2017 оны 4 сарын 20
Анх удаа эмнэлэгт уран зургийн үзэсгэлэн гарлаа
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд (ТТАХНЭ) уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уран зургийн үзэсгэлэн нь анх удаа эмнэлэгт нээгдэж буйгаараа онцлог юм. Учир нь энэ оны хоёрдугаар сард ТТАХНЭ болон “Монголын хүүхдийн урлан бүтээх төв” хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Тус ажлын хүрээнд улирал болгон “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн багш, сурагчдын бүтээл тавигдахаар боллоо. Тус үзэсгэлэнгийн анхны бүтээл зураач, багш Д.Ганболдын бүтээлээр эхлээд байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзэсгэлэн гаргаснаар байгууллагын өнгө үзэмжийг чимэхээс гадна үйлчлүүлэгчдийн тав тух, сэтгэл зүйд эерэг хандлага, тайвшралыг мэдрэх боломжийг олгох юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ