С.Гантогоо таазаа хөдөлгөх шаардлагагүй болжээ
2017 оны 4 сарын 20
С.Гантогоо таазаа хөдөлгөх шаардлагагүй болжээ
"Яг түүн шиг" шоуны оролцогч С.Гантогоо үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Тэрбээр хоёр шатанд эмэгтэй дуучин дуурайсны эцэст энэ удаа Жастин Тимберлейкийг дуурайхаар болсон билээ. С.Гантогоо энэ өдрүүдэд үзүүлбэртээ бэлдээд тун ч завгүй байгаа аж. Энэ тухайгаа цахим хуудаснаа "Инээдтэй зүйл болоод. ГаГа болон Рианна дээр бүжгийн багш маань илүү оцойгоод өг, таазаа хөдөлгөөд өг, эмэгтэй хүнээс ч илүү эмэгтэйлэг уян налархай бай гээд л байсан. Тэгсэн одоо харин эсэргээрээ янзтай шүү.
Алдартнуудын олон төрлийн характерыг бүжгээр илэрхийлнэ гэдэг хүндхэн даваанууд байдаг юм байна. Мундаг багш нар байгаа болохоор хичээж байгаа.  Гэхдээ дуртайд хүчтэй гэдэг шүү дээ.Тийм ээ? Амжилт" хэмээн бичжээ. Ямартай ч С.Гантогоо таазаа хөдөлгөх шаардлагагүй болсондоо тун ч баяртай байгаа бололтой шүү.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ