Ц.Нямдорж: О.Баасанхүү өмгөөлөгчийн ажилд улс төрийн асуудлаар ханддаг хоёр нүүртэй хүн
2017 оны 4 сарын 21
Ц.Нямдорж: О.Баасанхүү өмгөөлөгчийн ажилд улс төрийн асуудлаар ханддаг хоёр нүүртэй хүн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтэд гишүүн О.Баасанхүү “Шүүх ажиллагааг шоронд явуулдгийг болих хэрэгтэй. Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй байна” гэдгээ хэлсэн юм. Үүнд Хуульзүйн байнгын хороон даргыг төлөөлж гишүүн Ц.Нямдорж хариуллаа. Учир нь байнгын хорооны дарга Ш.Раднаасэд байгаагүй юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Шоронд хэргийг таслаад байгаа зүйл байхгүй. Шинээр баригдсан 461 дүгээр ангийн дэргэд шинээр барилга барьж, онцгой тохиолдолд шүүх хурал хийдэг юм. Тоноглогдсон бүх шүүх ажиллагааны дэглэм дүрэм тэнд хэрэгжиж байгаа. Хүн чөлөөтэй байдаг гээд яриад байх юм. Би Японд шүүх хуралд шүүж байсан. Гар хөлийг нь гинжилж шүүхэд оруулж ирчихээд гинжтэй нь гаргаад хоёр сарын дараа хэргийг тасалдаг юм билээ. Манайтай ойролцоо юм билээ. Юмыг сүр бадруулж ярьдгаа болих хэрэгтэй. Сүүлийн үед О.Баасанхүү өмгөөлөгч байсан гэж сүрхий яриад байгаа юм. Би О.Баасанхүүг өмгөөлөгчийн ажилд улс төрийн асуудлаар ханддаг хоёр нүүртэй хүн гэж яриад  байгаа юм. Хүний эрхийн асуудлаа ярь гэж би Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгчтэй утсаар ярьсан. Хаана байна тэр хүний төлөө ярьдаг чинь. Ер нь хуулийн систем ерөнхийдөө хямарч байна. Би ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжиж байгаа хэмээлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ