Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 1987-1998 оны төгсөгчдийн “Шилжин явах цом”-ын төлөө нөхөрсөг тэмцээн болно
2017 оны 4 сарын 21
Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 1987-1998 оны төгсөгчдийн “Шилжин явах цом”-ын төлөө нөхөрсөг тэмцээн болно

Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 1997 оны төгсөлтийн 20 жилийн ойн нэрэмжит Сагсан бөмбөг болон Волейволын тэмцээн энэ сарын 22-нд буюу энэ бямба гарагт ҮБХИС-ийн спорт цогцолборт болно.
Уг тэмцээнд тус аймгийн 1987-1998 оны нийт 12 төгсөлтийн эрэгтэй, эмэгтэй 24 баг “Шилжин явах цом”-ын төлөө өрсөлдөх бөгөөд тус аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудыг төгссөн үе үеийн төгсөгчид эв нэгдэл, харилцаа холбоог бэхжүүлж, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах боломжийг дээшлүүлэх зорилго агуулдагаараа онцлог юм. Тэмцээнийг жил бүрийн хавар зохиоддог бөгөөд энэ жил 5 дах удаагаа зохион байгуулагдаж байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ