“Евро2012”: “Ялагдашгүй Армада” шигшээд шалгарлаа.
2012 оны 6 сарын 28
“Евро2012”: “Ялагдашгүй Армада” шигшээд шалгарлаа.
Өнгөрсөн шөнө “Евро2012”-ын хагас шигшээн эхний тоглолт Украйны Донецк  хотод “ялагдашгүй армада” Испаничууд, “европийн бразил” Португалийн исрэг тоглолоо.

 “Европын бразили” гэгдэх Португаль болон сүүлийн зургаан жил босоо байгаа Испанийн шигшээ багийн тоглолтын үндсэн цаг болоод нэмэлт цаг хуурай тэнцээгээр өндөрлөсөн тул торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэх болсон. Нэмэлт цагт Андрес Иньеста, Хесус Навас нарын довтолгоог аюулгүй болгож чадсан Португалийн хаалгач Руи Патрисиу өрсөлдөгч багийнхаа эхний дайралт болох Алонсогийн цохилтыг амжилттай хаасан.
Испанийн шигшээ баг болоод “Реал Мадрид”-ын хаалгач Икер Касильяс ч мөн хариуг нь барьж, Португалийн эхний цохилтыг гүйцэтгэсэн Хуан Мотиньюгийн цохилтыг аюулгүй болгосон юм. Ингээд Испанийн багаас Иньеста, Пике, Рамос нар даалгавраа биелүүлж, цохилтоо амжилттай болгосон бол Португалийн багаас Пепе, Нани нар гоолдож, Алвес алдсан. Улмаар Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Сеск Фабрегас шийдвэрлэх цохилтыг амжилттай гүйцэтгэснээр “Ялагдашгүй Армада” аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч, Португалийн багийн гол найдвар болсон Криштиан Рональду харин багийнхаа хамгийн сүүлийн цохилтыг гүйцэтгэхээр хүлээж байсан ч түүнд боломж олдсонгүй. Рональдуг шийдвэрлэх мөчид зөвхөн “ажиглагчийн” үүрэг гүйцэтгэхэд хүргэсэн Португалийн тактик буруу тийш эргэсэн нь энэ байлаа.

Д.ӨНӨБОЛД
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ