Сагсан бөмбөгчид дэлхийн гран прид оролцоно
2017 оны 4 сарын 25
Сагсан бөмбөгчид дэлхийн гран прид оролцоно

Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбооны ээлжит тэмцээн БНХАУ-ын дэлхийн гран при (challenger) Наньжин хотод энэ сарын 29-30-нд болно. Хятадын гран прид тив тивийн шилдэг 16 баг өрсөлдөх юм. Тус тэмцээнд манай улсаас “Монгол UB Хангарьд” баг өрсөлдөнө. Манай багийн бүрэлдэхүүнд Азийн элсний наадмын мөнгөн медальт Даваасамбуугийн Дэлгэрням, Готовын Цэнгүүнбаяр, Энхтайваны Цэрэнбаатар нар мөн Дэлхийн оюутны 3х3 тэмцээний мөнгө, Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Энхбатын Дөлгөөн багтжээ. Энэхүү тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо баг тамирчдын бүх зардлыг дааж, оролцуулж байгаа юм. Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо сар бүр гран при тэмцээн хийдэг уламжлалтай. Ирэх тавдугаар сарын 13-14-нд гран при Малайз улсад болох хуваарьтай байгаа. Манай тамирчид тус тэмцээнд мөн оролцох юм. Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбооны зургаадугаар сарын гран при тэмцээн Монгол улс, Улаанбаатар хотод зургаадугаар сарын 3-4-нд болох хуваарь гарсан юм. “UB challenger” тэмцээнд дэлхийн шилдэг 13 баг, Монголын шилдэг 3 баг өрсөлдөнө. Монголын сагсан бөмбөгчдийн хамгийн өндөр амжилт үзүүлж буй 3х3 төрлийн шилдэг тэмцээнийг бид эх орондоо хүлээх авах юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ