”Челси” Аваргын цом өргөхөд ганц ялалт дутуу
2017 оны 5 сарын 9
”Челси” Аваргын цом өргөхөд ганц ялалт дутуу

Английн Премьер лигийн 35 дугаар тойргийн сүүлийн тоглолт Челси-Мидлсборо багуудын тоглолтоор өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө болсон уг тоглолтод Челси өрсөлдөгчөө 3:0 харьцаагаар буулган авсанаар аварга болох алхамдаа ойртсоор байна. Д.Коста 23', M.Aлонсо 34', Н. Maтич 65' нар өчигдөр гоол оруулсанаар тэд үлдсэн гурван тоглолтоос нэг л ялалт авахад л лигийн аварга болно.
Тэдэнтэй оноогоор хамгийн ойрхон явсан Тоттенхэм Спэрс Вестхэм багт хожигдон оноо алдсанаар энэ жил аварга болох магадлал бараг үгүй болов. Антонио Контегийн баг сүүлийн гурван тоглолтонд бүгдэд нь хожигдвол Тоттенхэмд боломж бий.

Эх сурвалж: Zaluu.com
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ