Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр төрийн албанд 3 жил ажиллаагүй нь үнэн
2017 оны 5 сарын 10
Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр төрийн албанд 3 жил ажиллаагүй нь үнэн

2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Сүхбаатар аймагт улс төрийн тогтворгүй байдал үүсч,  маргаан тэмцэл, жагсаал цуглаан тасрахгүй байгаа юм. Аймгийн Иргэдийн хурал нь 33 суудалтайгаас Ардчилсан нам 17, Ардын нам 16 суудал авсан ч цөөнх нь иргэдийн хурлаа удирдаж, тэр ч бүү хэл Засаг даргаа хүртэл томилоод авсан.
 
Шинээр томилогдсон Засаг дарга З.Энхтөр нь төрд ажилласан туршлага байхгүй ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнийг батламжлах захирамж гаргачихсан. Уг нь Төрийн албаны тухай хуульд зааснаас Засаг дарга нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байш шаардлага тавигддаг ч З.Энхтөр нь өөрийгөө ХААН банкинд ажиллаж байсан болохоор дээрх шаардлагыг хангана гэж тайлбарладаг юм.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагааг үзвэл З.Энхтөр нь 1996-1999 оны хооронд Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн банкны салбарт ажиллаж байсан бөгөөд 2000-2003 оны хооронд Хөдөө аж ахуйн төв банкинд алдаг оног ажилласан нь нотлогддог. Гэхдээ ямар албан тушаал эрхлэж байсан нь тодорхойгүй, 2002 оны гурваас зургаадугаар сарын хооронд ердөө гурван сарын хугацаанд Санхүү хариуцсан дэд захирлаар ажилласан тушаал л байдаг аж.
Тэгвэл Хөдөө аж ахуйн банк төрийн өмч мөн үү гэсэн асуулт урган гарна. Анх 1991 онд хувь нийлүүлсэн “Хөдөө аж ахуйн банк” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан тус банк 1999 он гэхэд төлбөрийн чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар онцгой дэглэм тогтоосон ч хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй тул Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 81 дүгээр тогтоолын дагуу тус банкинд төр хувь нийлүүлсэн байдаг. Гэхдээ гадны багт менежментийг нь даатгасан бөгөөд 2003 онд эргээд хувьчилсныг бид мэднэ. Тэгэхээр Энхтөр тус банкинд төрийн оролцоотой болсноос хойш ердөө гурван сар албан ёсны тушаалтай ажилласан ч тэрхүү албан тушаал нь төрийн албан хаагчийн ангилалд багтдаггүй аж.
 Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиргааны албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахыг заасан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлбарлахдаа “Төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиргааны албан тушаал”  гэдэгт төрийн өмчийн буюу төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалт, 85 дугаар зүйлийн дагуу томилогдсон захирал, гүйцэтгэх захирал, Төрийн өмчийн хороо буюу эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон захиргааны албан тушаал хамаарна гэж тайлбарласан байдаг. Тэгвэл үүнд З.Энхтөрийн эрхэлж байсан Санхүү хариуцсан дэд захирлын албан тушаал хамаарахгүй байгаа юм.
Ийнхүү хууль бусаар томилогдсон Сүхбаатар аймгийн засаг ноён З.Энхтөр өнгөрсөн хугацаанд төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь хоморголон халж,  өмнөх удирдлага, баг хамт олны хийсэн бүтээснийг үгүйсгэж харлуулахаас өөр бүтээлч ажил хийхгүй байгаад гурван жил дараалан Шилдэг аймгаар шалгарсан сүхбаатарчууд сэтгэл гонсгор байна.
Эх сурвалж http://www.info.mn
Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр төрийн албанд 3 жил ажиллаагүй нь үнэн
Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр төрийн албанд 3 жил ажиллаагүй нь үнэн
Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр төрийн албанд 3 жил ажиллаагүй нь үнэн
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ