Н.Байгалмаа: Төрсөн ээжүүдийн галбираа хадгалах нууц “Жаму” массажийг Монголынхоо бүсгүйчүүдэд санал болгож байна
2017 оны 5 сарын 12
Н.Байгалмаа: Төрсөн ээжүүдийн галбираа хадгалах нууц “Жаму” массажийг Монголынхоо бүсгүйчүүдэд санал болгож байна


“Ээжүүдэд зориулсан массаж” гэхээр ихэд содон сонсогдож байгаа биз. Тэгвэл Зүүн өмнөд Азиас гаралтай “Жаму” массажийг төрөөд удаагүй байгаа ээжүүд хийлгэснээр  гуалиг хэвээрээ байж галбираа хадгалж болдог аж. Энэ талаар  “Happy mommy” салоны захирал Н.Байгалмаатай ярилцлаа.


-Ээжүүдэд зориулсан салон гэхээр өвөрмөц санагдлаа. Та ийм салон байгуулах санааг хэзээ бодож олсон бэ?

- 2011 онд эгч маань анхны хүүхдээ Сингапурт төрүүлсний дараа “Жаму” массажийг хийлгээд 10-хан хоногийн дотор суларч унжсан гэдэс нь арилж, төрөөгүй мэт маш сайхан галбиртай болсон. Тухайн үед эгчийгээ хараад л энэ массажийг сонирхож, судалж эхэлсэн. Ингээд ээжүүдийнхээ галбирт анхаарч, энэ массажийг Монголдоо хийе гэж бодоод “Happy mommy” салоныхаа үйл ажиллагааг эхлүүлээд нэг жил, гурван сарын хугацаа өнгөрч байна.



“Жаму” нь Индонезээс гаралтай, Зүүн өмнөд Азийн орны уламжлалт төрсөн ээжүүдийн гэдэс татах массаж юм л даа. Энэ массажийг төрсөн даруй хоёр сарын дотор хийлгэвэл тухайн 10 хоногтоо ч үр дүнгээ гайхалтай сайн өгдөг. “Жаму” массажийг хийлгэснээр цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, сарын тэмдгийн өвдөлтийг багасгаж, хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн дархлааг дэмжиж, ядаргаа тайлж, унжсан арьсыг чангалах үйлчилгээ үзүүлдэг.  Тийм ч учраас Монголынхоо ээжүүдэд энэ гайхалтай массажийг хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Ээжүүд төрсний дараа хоол сойх хэцүү. Харин танайх тураах массаж хийдэг юм билээ. Хоол сойхгүйгээр турах боломжтой юу?

-Төрөөд удаагүй ээжүүд маань хоолны дэглэм барих шаардлагагүйгээр манай массажинд явах боломжтой. Мөн манай салон массажны дараа зориулалтын өөх хайлуулж, арьс чангалах тосыг түрхэж сайн баадагнаж өгдөг. Энэ нь бусад массажаас давуу талтай юм. Түүнчлэн “Жаму” массаж төрсөн ээжүүдэд эрүүл мэндийн хувьд сайн нөлөөтэй.



- Тураах массажийг курсээр нь хийлгэвэл илүү үр дүнтэй байх. Ер нь дээд тал нь хэдэн удаа орох вэ?

-10 удаагийн массаж нь нэг курс болдог. Бүсгүйчүүд маань жирэмсний үедээ их жин нэмдэг. Мөн ихэр хүүхэд тээсэн ээжүүд маш их таргалдаг. Тэр тохиолдолд 2-3 курс явах шаардлагатай байдаг.



-Төрөөд хэр удсаны дараа энэ массажийг хийлгэх боломжтой вэ. Мөн кессарво хагалгаагаар төрсөн ээжүүд хэдийнээс массажинд орох боломжтой байдаг бол. Ер нь төрөөд удсан болон төрөлтийн улмаас гэдэс нь тогтчихсон ээжүүд хийлгэвэл үр дүнд хүрэх боломжтой юу?

-Ээжүүд маань төрсний дараа хоёр сар дотроо  массаж хийлгэвэл өндөр үр дүнтэй. Гэхдээ манай салонд төрөөд удсан болон төрөөгүй таргалалттай бүсгүйчүүд энэхүү массажинд орж байгаа. Үр дүн маш сайтай. Арьс нь чангарч, бүсэлхийний тойргоосоо 16 см хүртэл хассан үйлчлүүлэгч ч бий. Кессарво хагалгаагаар төрсөн ээжүүдийн хувьд төрсний дараа 5-6 сар болоод дотор болон гадна оёдол эдгэсэн эсэхээ эмчид үзүүлж байж массаж хийлгэх боломжтой болно.
 


-Эмэгтэйчүүдийг авгайн мах буюу гарын шуу их зовоодог. Үүнийг массажаар арилгаж болох уу?


-Энэ массаж нь бүтэн биед хийгддэг учраас асуудалтай бүх хэсгээр жигд турах боломжтой байдаг.



-Танайд жирэмсэн ээж массаж хийлгэж байхыг харлаа л даа. Ер нь жирэмсний хэчнээн долоо хоногтойд массаж хийлгэж болох вэ?

-Жирэмсний массажийг манайх 20-38 долоо хоногтойд хийдэг.


/Жирэмсний массажны ор/


-Жирэмсэн ээжүүд үйлчлүүлдэг болохоор тав тух хамгийн чухал. Танайх үйлчлүүлэгчдэдээ нэмэлт ямар үйлчилгээ санал болгодог вэ?

-Жирэмсэн ээжүүд маань их жин нэмснээсээ болж бие хүндэрч ядардаг. Доош харж хэвтмээр санагдаж, бие нь чилдэг. Манай салон энэ боломжийг хангаж жирэмсэн хүний гэдсэнд тохирсон зориулалтын орон дээр алжаал тайлах массажийг 75 минутын турш хийж үйлчилж байна. Энэ массаж бие давхар ээжүүдэд амарч алжаал тайлахаас гадна, дархлааг дэмжиж, бодисын солилцоог сайжруулж, цусны эргэлтийг сайжруулан тайван амрахад тусалдаг.




-Массажинд тос мэдээж хамгийн чухал. Танайх хаанахын бүтээгдэхүүн хэрэглэж байнa?



 -Манай салоны хэрэглэдэг тураах тос болоод жирэмсний массажны тоснууд бүгд органик бүтээгдэхүүнүүд байдаг.  Монголд үйлдвэрлэж найруулсан цэвэр, химийн бодисгүй органик тос хэрэглэдэг. Мөн өөх хайлуулж, арьс чангалах зориулалтын тос болон бүтээгдэхүүнээ Сингапураас захиж авдаг.