Хотын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна
2017 оны 5 сарын 18
Хотын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын танилцуулснаар  хэлэлцэж байна. Хэлэлцэгдэж буй асуудлуудыг урьдчилан НИТХ-ын хороод, намын бүлгийн хурлаар хэлэлцүүлж, төлөөлөгчдийн саналыг тусгах ажлыг зохион байгуулсан байна. Хуралдааны дэгийн дагуу эхлээд намын бүлгийн санал, дараа нь хурлын хороодын саналыг сонслоо.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Х.Мөнхчулуун танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа өнгөрсөн 4 жил бол сүүлийн 27 жилийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөтэй, мөн хамгийн их өр зээл тавьсан жил байсныг эхлээд тэмдэглэлээ. Хотын өмнөх удирдлагууд төсвийн мөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй, үрэлгэн зарцуулж байсныг мөн хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн хуучин удирдлагууд айл өрхөд тараах хогны ногоон уутанд гэхэд 2013, 2014 онд нийт 5.7 тэрбум төгрөг, нэг наст ургамал тарихад 2013, 2014 онд нийт 850 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан. Мөн хөрөнгө оруулалтын данснаас нийгмийн асуудал шийдвэрлэхэд 500 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийхэд 904.7 сая төгрөгийг үрэлгэн зарцуулсан, Төсвөөс баяр ёслол, уралдаан тэмцээн, бэлэг дурсгал зэрэгт 163 сая төгрөг зарцуулж, үр ашиггүй зардал гаргасан, Засаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэх, гадаад албан томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг аудитаар тогтоосон. Нийслэл хот эдийн засгийн хүндэрлтэй байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэхдээ аль болох иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бага зарамт үзүүлэх зарчмыг баримтлан, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах нь чухал байна. Эцэст нь Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийг НИТХ-ын МАН-ын бүлэг дэмжиж байна.” Хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ